Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн ноот бичигт гарын үсэг зурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-06-21 08:42:14

“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр-JDS” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол, Японы Засгийн газар хооронд солилцох ноот бичигт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнөөдөр гарын үсэг зурна. 

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих үг төсөл нь нийт 555 сая иэний /9 тэрбум 900 сая орчим төгрөг/ үнийн дүнтэй бөгөөд энэ онд уг төсөлд Монгол Улсаас 22 хүн хамрагдах юм. Үүний 18 нь залуу төрийн албан хаагч байх бөгөөд хоёр нь хувийн хэвшлээс, хоёр нь доктарантурын сургалтад хамрагдах юм байна.

Гадаад хэргийн яаманд болох Гарын үсэг зурах ёслолын дараа сайд Л.Пүрэвсүрэн "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хуралд оролцох аж. 

Н.Туяа

Холбоотой мэдээ