Баянхонгор аймаг 26 мянга гаруй өрхтэй

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-05-15 17:48:21

Баянхонгор /МОНЦАМЭ/. Жил бүрийн тавдугаар сарын 15-ныг Дэлхийн Гэр бүлийн өдөр болгон тэмдэглэж эхэлснээс хойш 27 жил болж байгаа бол Монгол Улс 16 дахь жилдээ тэмдэглэж буй. Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн хэмжээнд 26 мянга гаруй гэр бүл /өрх/ бүртгэлтэй байна.

Тус аймгийн хамгийн олон хүүхэдтэй гэр бүл Баянхонгор аймгийн Галуут суманд амьдарч байжээ. Тус сумын малчин, нутгийн олондоо Жааханбуу гэж авгайлагддаг Адъяа 21 хүүхэд /14 хүү, 7 охин/-тэй болсон байдаг.

Мөн Баянхонгор аймгийн Баацагаан сумын Могой дөрөвдүгээр багийн малчин Н.Хавх нутгийн бүсгүй Л.Дуламтай 1950 онд гэр бүл зохиож, 20 хүүхдийн аав ээж болжээ. Өдгөө 16 нь эсэн мэнд амьдарч байгаа бөгөөд тэдний үр, ач, зээ нийлээд 200 гаруй болоод буй.  

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан байна.

Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл гэж үздэг. Гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл юм.

Холбоотой мэдээ