Инновацын 7 хоног өнөөдрөөс эхэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-05-17 16:32:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Инновацын 7 хоног өнөөдөр эхэлж байна.


Энэ өдрийн хүрээнд Үндэсний инновацын хөгжил чуулга уулзалт, инновацын шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээний олон улсын цахим үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, сургалт болон залуу судлаач, оюутнуудын бизнесийн гарааны бизнес уралдааныг зохион байгуулж байна. 2017 оноос хойш зохион байгуулж буй бизнес уралдаанд энэ жил мэдээллийн технологи, биотехнологийн чиглэлээр шинэлэг санаа гаргасан 15 баг шалгараад байна. Эдгээр баг өнөөдрөөс  бизнес төслөө танилцуулж бизнес хөгжлийн сургалтад хамрагдаж, энэ сарын 21-нд хөрөнгө оруулалт авах багууд шалгарна. 


Холбоотой мэдээ