Орхон аймаг 2021 оны хөрөнгө оруулалтын ажлын 66 хувийг эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-05-18 18:10:35
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймаг энэ онд орон нутгийн төсвийн 27.6 тэрбум төгрөгөөр 147, улсын төсвийн 6.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 7 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Нийт 154 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээс 101 төсөл буюу нийт ажлын 66 хувийн тендерийг шалгаруулж ажлыг эхлүүлээд байна. Үлдсэн төсөл нь тендер шалгаруулалтад байна. Үүнд, шинэ барилгын 1, авто замын 38, инженерийн шугам сүлжээний 25, цахилгаан хангамж гэрэлтүүлэг, камерын 16, тоглоомын талбайн тохижилтын 3, засвар үйлчилгээний 16 ажил байна. 

Холбоотой мэдээ