Улсын хэмжээнд иргэдийн 88.6 хувь нь вакцины эхний тунг хийлгээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-05-24 09:58:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар, “Ковид-19”-ийн эсрэг вакцины эхний тунд 1 830 623 хүн буюу 88.6 хувь нь, хоёрдугаар тунд 773 940 хүн буюу 37.5 хувь дархлаажуулалтад хамрагдаад байна.


Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.6 хувь буюу 939 951 хүн нэгдүгээр тунд, 62 хувь буюу 590 874 хүн хоёрдугаар тунд хамрагджээ. Орон нутагт нэгдүгээр тунг 890 67 хүн, хоёрдугаар тунг 185 066 хүн тариулаад байна.

Вакцины нөөцийн хувьд Монгол Улсын Засгийн газар шаардлагатай 4 сая 300 мянган тунг бүрэн татан аваад байгаа аж.


Холбоотой мэдээ