ЕБС-ийн 12 дугаар анги төгсөгчдөд сэтгэл зүйн зөвлөгөө өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-05-24 16:06:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ковид-19” халдварт цар тахлын үед ЕБС-ийн 12 дугаар анги төгсөгчдөд шалгалтын өмнөх стресс менежмент, сэтгэл зүйн бэлтгэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжлийн сэтгэл зүйчид өнөөдрөөс фэйсбүүк чатбокс үйлчилгээг ашиглан зөвлөгөө өгөхөөр болжээ.


Сэтгэлзүйн зөвлөгөөг мэргэжлийн хүнээс авахаар бол Боловсролын Үнэлгээний төвийн чатботоор холбогдох боломжтой

Чатбокс үйлчилгээ нь “Ковид-19 цар тахлын улмаас хөл хорионы дэглэмтэй байгаа үед төгсөх 12 дугаар ангийн сурагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн сэтгэл зүйчтэй чатаар харилцаж шалгалтын айдас, санаа зовинолоо даван туулахад тань тусламж дэмжлэг, чиглүүлгийг өгөх зорилго бүхий үйлчилгээ юм.

 

Ямар үед холбогдож болох вэ?

• ЭЕШ-тай холбоотой стресс, санаа зовинол байгаа бол...

• Шалгалтад сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэхээ мэдэхгүй байгаа бол...

• Шалгалтад бэлтгэхдээ хэрхэн анхаарлаа төвлөрүүлэхээ мэдэхгүй байгаа бол...

• Асуудлаа шийдвэрлэж чадахгүй хэцүү санагдаж байгаа бол... 


Холбоотой мэдээ