Дархлаажуулалтын явц 69 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-05-26 16:14:19
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт коронавирусний эсрэг дархлаажуулалт 69 хувьтай байгаа нь улсын дунджаас 20 хувиар доогуур үзүүлэлттэй байна.

Тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтад хамрагдах ёстой 18-аас дээш насны 30685 иргэн байгаа бөгөөд 5 дугаар сарын 25-ны байдлаар 20964 иргэн вакцины эхний тун, 3698 иргэн хоёр дахь тунгаа хийлгэжээ. Дархлаажуулалтын эхний тунгаа хийлгэсэн иргэдийн 17 хувь нь хоёр дахь тунгаа хийлгэсэн аж.

Дархлаажуулалтын явц Эрдэнэдалай суманд 59 хувь, Сайнцагаан суманд 64 хувьтай байгаа бол бусад суманд 70-аас дээш хувьтай байна. 

Холбоотой мэдээ