3165 сонгогч Хөвсгөлд шилжин иржээ

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2016-06-21 19:57:21

УИХ-ын сонгууль болохтой холбогдуулан сонгогчдын шилжилт хөдөлгөөн хийгдэж дууслаа. Хөвсгөл аймагт 2710 хүн шилжин ирсний хөдөлгөөн хийлгэсэн бол 455 сонгогч шилжин явжээ.

Харин 3165 сонгогч шилжин ирсэн гэдгийг аймгийн Бүртгэл Статистикийн газраас мэдээллээ. Үүнд УИХ-ын сонгуулийн 37-р тойрогт 1020, 38-р тойрогт 45, 39-р тойрогт 1639 сонгогч шилжиж ирсэн байна. Сонгогчдын шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор сонгуульд оролцож байгаа АН, ИХН, ТТЭН-ийн эвслээс энэ шилжилт хөдөлгөөнийг МАН зохион байгуулалттайгаар хийж Хөвсгөлийн сонгогчдын эрхийг зөрчиж байна гэж мэдээлэл хийсэн. Харин энэ талаар МАН өнөөдрийн байдлаар чмар нэгэн байр сууриа илэрхийлээгүй байна.

Шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор Улсын бүртгэл Статистикийн газар болон Мөрөн сумын сонгуулийн хороо хуулийн дагуу ажиллаж байгаа гэлээ. Шилжиж ирсэн иргэдийн тоо сумуудын тоог нэгтгэсний дараа дахин өөрчлөгдөх ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Холбоотой мэдээ