АНУ-ын Калифорни муж улсад вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд сугалаа явуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-05-28 18:47:14

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Калифорни муж улс вакцин хийлгэсэн иргэдийнхээ дунд өндөр хонжвортой сугалаа зарлажээ.


“Калифорни вакцин хийлгэсэн иргэддээ зориулж, 116.5 сая ам.долларын шагналын сантай сугалаа явуулна” гэж муж улсын захирагч Гевин Ньюсом твиттер хуудсандаа бичсэн байна.


Зургаадугаар сарын 15-нд тохирол нь явагдах сугалаанаас арван хүн тус бүр 1.5 сая доллар, харин зургаадугаар сарын 4, 11-ний өдрүүдэд, өөр 30 хүн тус бүр 50 мянган доллар хожих боломжтой байна.


Вакцины эхний тунгаа тариулсан тус муж улсын 12-оос дээш насны бүх иргэн сугалаанд оролцох эрхтэй юм.


Калифорни вакцинжуулалтыг идэвхжүүлэх ийм арга хэрэглэсэн АНУ-ын долоо дахь муж улс болж байна.


Холбоотой мэдээ