1997 оны төгсөгчид 300 мод тарьж, төгөл байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-05-31 09:39:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 1997 онд Дундговь аймагт дунд сургууль төгсөгчид “8 түмэн мод тарих” хөдөлгөөнд нэгдэж, Мандалговь хотноо 300 мод тарьж, төгөл байгууллаа.

2022 онд Дундговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтаж, аймаг даяар 8 түмэн мод тарих хөдөлгөөн өрнүүлэн төр, ТББ, хувийн хэвшлийн салбарынхан, иргэд идэвхийлэн оролцож байна.

Энэхүү хөдөлгөөнийг дэмжин төгсөлтийнхөө хамт олныг хошуучилж, мод тарих ажилд оролцож байгаа "Дундговь нэг үеийнхэн-1997" ТББ-ын тэргүүн Х.Баттөрөөс амралтын өдрөөр нутагтаа ирж мод тарьж байгаа сэтгэгдлийг нь тодруулахад: “Төгсөлтийн маань хамт олон нутагтаа "8 түмэн мод тарих" хөдөлгөөнд нэгдэж,  нутаг орноо ногооруулах энэ их үйлсэд сэтгэлээрээ оролцож байна. “1 хүн 1 мод тарья” уриатайгаар Хулд, Говь-Угтаал, мөн аймгийн төвийн 10 жилийн сургууль төгсөгчид  нэгдэн улиас, шар хуайс,  сухай зэрэг 300 мод тарилаа.

Манай ТББ 2018 онд байгуулагдсан. Орон нутгаа хөгжүүлэх, мөн 1997 оны төгсөгчид найз нараа дэмжин туслах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Сайн үйлсийн ажлуудыг зохион байгуулдаг гэсэн үг.   

Мод тарих энэ хөдөлгөөнд үе үеийн төгсөгчид нэгдэж, хүн бүр нэг мод тарьж, байгаль дэлхийгээ, нутаг орноо ногооруулахад оролцохыг уриалж байна” гэлээ. 

Холбоотой мэдээ