Нийслэлийнхний 72.9 хувь нь вакцины хоёр дахь тунг хийлгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-05-29 11:26:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд “Ковид-19”-ийн вакцинаар нийт 18560 иргэнийг өчигдөр  дархлаажуулжээ.

 

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.4 хувь буюу 946 929  нь эхний тунг, 72.9 хувь буюу 694 872 нь хоёрдугаар тунг тариулаад байна. Орон нутагт вакцины нэгдүгээр тунг 903 564 хүн, хоёрдугаар тунг 412 306 хүн тариулаад байна.

 

Харин улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгаар нийт 1 850 493 хүн буюу 89.5 хувь, хоёрдугаар тунгаар 1 107 178 хүн буюу 53.6 хувийг дархлаажуулаад байгаа юм.

 

Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:

Ковид-19-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх

Дулаан хувцаслах

Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх

Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх

Эмчийн үзлэгт орох

Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтанд байх

Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)


Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?

Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх

Даарахгүй байх, хоёр хоног ус хүргэхгүй байх

Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах

Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх


Холбоотой мэдээ