Дундговьд коронавирусний халдвар дахин бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-05-31 12:27:02
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан суманд коронавирусний халдвартай 3 тохиолдол батлагдаж, бүртгэгдлээ.

Дээрх тохиолдлууд нь 5-р сарын 22-24-нд Сайнцагаан суманд болсон буяны ажилд оролцсон нэг гэр бүлийн иргэд юм.  

Аймгийн Онцгой комисс, ЭМГ-аас хариу арга хэмжээ авч, халдвар авсан иргэдийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тугаарлан эмчилж байгаа ба ойрын хавьтлын 26 иргэнийг МСҮТ-ийн тусгаарлах байранд тусгаарлажээ.

Мөн дам хавьтлын 49 иргэнийг гэрт нь тусгаарлан Сайнцагаан сумын шуурхай штабаас дээрх иргэдийн гэр бүлийн хэрэгцээний эд зүйлсийг дуудлагаар хүргэж өгөх үйлчилгээг үзүүлж байгаа аж.

Ойрын болон дам хавьтлын бүх иргэнээс түргэвчилсэн болон PСR шинжилгээ авч, сорьцыг Улаанбаатарт хүргүүлжээ.

Явсан маршрутыг тогтоон 7 байршлын 1800 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Одоогоор Сайнцагаан суманд хатуу хөл хорионы дэглэм тогтоохгүй бөгөөд иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ хатуу баримтлахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.

Холбоотой мэдээ