Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Москва хотод хүрэлцэн очив

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-05-31 18:05:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр ОХУ-ын Москва хотод хүрэлцэн очив.


Гадаад харилцааны сайдыг Москва хотын “Домодедово” нисэх буудалд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, Оросын ГХЯ-ны удирдлагууд угтан авлаа.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах, Төрийн Зөвлөлийн нарийн бичгийн дарга И.Е.Левитинтэй уулзаж, маргааш тус улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийнэ. Мөн Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Москва болон Санкт-Петербург хотноо зохион байгуулах зарим ёслолд оролцох юм.


Түүнчлэн айлчлалын дараа Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. Энэ үеэр Оросын төр засаг, аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзах аж.

Холбоотой мэдээ