Ховд их сургуулийг 30 мэргэжлээр 828 оюутан төгсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-22 09:53:56

Ховд Их Сургуулийг  2015-2016 оны хичээлийн жилд 30 мэргэжлээр нийт 828 оюутан төгсөж байна. Үүнээс  Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийг 231, Байгалийн шинжлэл технологийн сургуулийг 192, Гадаад хэл, соёлын сургуулийг 128, Баян-Өлгийн аймаг дахь салбар сургуулийг 224, Төгсөлтийн дараах сургалтыг 5 мэргэжлээр 234 оюутан тус тус төгсжээ.

Тус сургууль нь 1983 оноос эхлэн МУИС-ийн харьяа сургууль байсан бол  2004 оноос хойш бие даасан сургууль болж өргөжсөн.  Энэ хугацаанд нийт 10000 гаруй оюутан залуусыг төгсгөж дээд боловсрол эзэмшүүлсэн байна.

ХИС нь зөвхөн багш мэргэжлээр оюутан залуусыг төгсгөдөг байсан бол одоо нийгэмд хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдээр оюутан залуусыг төгсгөх зорилтыг өмнөө тавин ажиллаж байна.

А.Бямбасүрэн

 

 

Холбоотой мэдээ