Чанаргүй зээлийн хэмжээ 6.3 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-06-04 17:35:08

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт арилжааны 4 банкны салбар иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг. Оны эхний 4 сард банкууд 16.9 мянган иргэн, аж ахуй нэгжид 53.1 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй зэрэгцүүлэхэд иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 42.4 хувиар өсч, олгосон зээлийн хэмжээ 10.7 хувиар буурчээ. Харин анхаарал хандуулах зээлийн хэмжээ 2 дахин, чанаргүй зээлийн хэмжээ 6.3 хувиар тус тус өссөн байна.


Монгол банкны мэдээгээр арилжааны банкууд Монгол банкнаас зузаатгалаар 5.4 тэрбум төгрөгийг авч 10.6 тэрбум төгрөгийг гүйлгээнээс эргүүлэн татжээ. 

Холбоотой мэдээ