Энэ сард орох хур тунадасны хэмжээ олон жилийн дундаж орчим байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-06-04 17:24:35

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сард агаарын дундаж температур 2-12 хэм дулаан буюу олон жилийн дундаж орчим байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэс 4–6 хэмээр сэрүүснэ.

Сарын нийлбэр хур тунадасны хэмжээ 21–39 мм буюу олон жилийн дундаж орчим байх төлөвтэй.   

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуур дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхины хурд зарим газраар 12–14 м/с, түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Холбоотой мэдээ