Эрдэнэмандал суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-06-08 10:35:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас өмнө зүгт 25 км зайд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө.


Газар хөдлөлт өглөөний 4.30 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.


Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж. 

Холбоотой мэдээ