БНСУ-д барилга нурсны улмаас 9 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д
таван давхар барилгыг буулгах ажил явагдах үеэр ойролцоох автобусны буудал дээр зогсож байсан автобус нурангид дарагдаж 9 хүн амиа алдсан харамсалтай
хэрэг гарчээ.
Осол Өмнөд
Солонгосын баруун өмнөд Күанжү хотод болсон бөгөөд барилга нуран унасны улмаас
мөн 8 хүн ноцтой бэртэл авсан байна.
Гал түймэртэй тэмцэх газрын мэдээлснээр, нурангид дарагдсан автобусанд 17 хүн сууж байсан аж.
Автобусанд 12 хүн байсан гэж гал сөнөөгчид эхлээд таамаглаж байсан хэдий ч аврах ажиллагааны үеэр нурангид дарагдсан хүний тоо нэмэгдэж байжээ. Тийнхүү аврагчид нуранги дор гацсан байж болзошгүй хүмүүсийг хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа аж.