Энэ онд 19 цэцэрлэг, 11 сургууль ашиглалтад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-06-10 18:05:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2021 онд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар шинээр 19 цэцэрлэг, ерөнхий боловсролын 11 сургуулийн барилга, байгууламж, өргөтгөлийг ашиглалтад оруулахаар төлөвлөн, захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэж байна.


Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, аятай тухтай сурч, боловсрох орчныг бүрдүүлэх зорилгоор найман цэцэрлэгийн барилга барьж дуусжээ. Харин 11 цэцэрлэг, 11 сургуулийн барилга угсралт, тохижилтын ажил гүйцэтгэлийн шатандаа явж байгаа юм.


2021 онд нийслэлд улсын төсвийн хөрөнгө оруулалт, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлж буй 19 цэцэрлэг ашиглалтад орсноор 3650 ор, 11 сургуулийн барилга баригдсанаар 6400 суудал шинээр нэмэх төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээлэв.


Холбоотой мэдээ