600 шахам ажлын байр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-23 10:12:40

Энэ онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд Баянхонгор аймагт 83 иргэнийг мэргэжил олгох сургалтад, 51 иргэнийг явуулын сургалтад, 126 иргэнийг аж ахуй эрхлэлтийн сургалтад, хувиараа хөдөлмөр эрхлэгч 102 иргэнийг 135 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй 46 иргэнийг 45.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгт хамруулжээ.

Мөн зорилтот бүлгийн 40 иргэнийг хүнсний ногоо тариалах арга барилд сургаж, 67 залуу малчин өрхийг 292 сая төгрөгөөр малжуулсан байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдэд 2099 иргэн хамрагдаж, 593 иргэн түр болон байнгын ажлын байртай болсноос 278 байнгын шинэ ажлын байр бий болжээ.

2013 онд 2607 иргэнийг байнгын, 1634 шинэ ажлын байртай болж байсан бол 2014 онд 1834 иргэнийг байнгын ажлын байр, 1647 шинэ ажлын байр бий болсон байна. Мөн 2015 онд Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд нийт 1440 хүнийг бүртгэж, худалдаа үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, иргэдээс ирүүлсэн сул чөлөөтэй ажлын байранд 317  иргэнийг зуучилжээ.

Төсөл хөтөлбөрийн хүрээнд 364, төрийн байгууллагад 128, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 27, сум хөгжүүлэх сангаас 86, нийтийг хамарсан арга хэмжээний хүрээнд 584, нийт 1506 иргэний түр болон байнгын ажлын байраар хангаж өрхийн орлогыг нэмэгдүүлсэн байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ