Хүндэвтэр оноштой таван иргэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-11 13:55:55

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасгаас Сүхбаатар сумын нэг иргэн эдгэрч гэрийн тусгаарлалтад өнөөдөр шилжиж байна.

Одоогийн байдлаар Ковидын тасагт 66 батлагдсан тохиолдол эмчлүүлж, 5 иргэн ойрын хавьтлаар тусгаарлагдаж байна. Нийт батлагдсан тохиолдлын 5 нь хүндэвтэр оноштой, бусад нь хөнгөн зэрэгтэй эмчлүүлж байгаа аж. Эдгээрийн 18 нь 17 хүртэлх насны хүүхэд байна. Мөн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт дөрвөн тохиолдол эмчлүүлж, хоёр ойрын хавьтал тусгаарлалтад байна гэж аймгийн ЭМГ-ын Тусламжийн хэлтсээс мэдээллээ.

 

Холбоотой мэдээ