Үхрийн мах 15000 төгрөгийн үнэтэй байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-06-13 12:40:08

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн төв Сайншанд суманд нэг кг үхрийн мах 15000 төгрөгийн үнэтэй байна.

“Ковид-19”  цар тахлын  улмаас орон нутагт автомашины хязгаарлалтыг тодорхой хэмжээнд хийж байгаатай холбогдуулан мал, махны нийлүүлэлт багассан, өвөл, хаврын хатуу цагаар мал турж эцсэн байгаа тул малчид мал худалдах нь бага байна гэж худалдаачдын төлөөлөл өгүүлэв. Харин хонины мах 10000-11000 орчим төгрөгийн үнэтэй байна.  

Холбоотой мэдээ