Машин хулгайлдаг том бүлгийг илрүүлжээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-06-23 14:36:02

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд тус газраас эхний хагас  жилийн ажлаа тайлагнасан мэдээллийг сэтгүүлчдэд өгөв.

Тэрхүү тайлан мэдээний  дотроос машины хулгайг илрүүлсэн нь анхаарал татсан юм.

2016 оны 1 дүгээр сараас хойш нийслэлд 119 тээврийн хэрэгслийн хулгайн хэрэг гарчээ. Машины хулгай нэмэгдэх болсныг өнөөдөр цагдаагийн байгууллагаас анхааруулсан бөгөөд машины эд анги хулгайлдаг хэд хэдэн бүлгийг илрүүлэн шалгаж байгаагаа мэдэгдэв. Машин хулгайлсан 41 үйлдэл бүхий том бүлгийг баривчлан саатуулсан байна. Сэжигтнүүдийн хувьд Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс машин хулгайлсан нь тогтоогджээ. Мөн Ц нарын 18 удаагийн үйлдлийг ч шалгаж байна. Хулгайн замаар алдагдсан машины эд ангийг худалдаж авдаг ченж нарыг ч саатуулан шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ. Он гарсаар хулгайд алдагдсан 119 машины 106-г нь олж эздийг нь тогтоожээ. 13 машин олдоогүй, 71 машин хулгайлсан сэжигтнүүдийг шалгаж байгаа аж.  Машин хулгайлсан этгээдүүдийн  55 хувь нь унаж сэлгүүцэх зорилготой гэдэг бол  21.9 хувь нь машины эд ангийг зарж, борлуулдаг гэж мэдүүлжээ. Машин хулгайлсан этгээдэд Эрүүгийн хуулийн 145, 223-ын заалтаар 1-3 сар, онц хохиролтой тохиолдолд 2-5 жил хорих ялаар шийтгэх хуулийн заалт байдаг. Үүнээс болж машин хулгайлах, эд ангийг худалдах гэмт хэрэг буурахгүй байна гэдгийг ч Цагдаагийн байгууллага онцлов.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ