Зүрхний хагалгаанд орох шаардлагатай 10 хүүхдийн зардлыг шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-06-15 11:50:50
Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ онд зүрхний хагалгаанд яаралтай орох 10 хүүхдийн хагалгааны зөрүү өртгийг Засаг даргын санаачилгаар нөөц сангаас шийдвэрлэн олгохоор боллоо.
Б.Болдсайхан эмч Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд амьдрал бэлэглэх зорилготой “Зүрх мартахгүй” төслийг өнгөрсөн жилийн тавдугаар сараас хойш хэрэгжүүлж байгаа юм. Тэрбээр тавдугаар сарын 26-наас 6 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл багийн хамт зүүн гурван аймагт ажиллаж, Хэнтий аймгаас 100 шахам хүн хагалгаанд орох шаардлагатай гэж оношлоод байна.
Холбоотой мэдээ