10 хүн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-15 13:14:05

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдрийн байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо 10-аар нэмэгдэж, батлагдсан тохиолдол нийт 372 боллоо. 

Тодруулбал, Улаанбаатар хотоос ирсэн зургаан иргэн, батлагдсан тохиолдын ойрын хавьтал буюу Манхан суманд өвөөгийндөө очсон хоёр хүүхдээс халдвар илэрчээ.

Мөн халдвар авсан эцэг, эхээ дагаж тусгаарлах эмнэлэгт орсон нэг хүүхэд, Жаргалант сумын Бугат багийн нэг иргэнээс тус тус халдвар илэрсэн байна.

Иймээс одоо Манхан сум болон Жаргалант сумын Бугат багийн халдвартай иргэдийн ойрын хавьтлыг бүрэн олж тогтоохоор мэргэжлийн байгууллагууд судалгаа хийж байна.

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдөр (2021.06.15) 79 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хоёр хүний биеийн байдал хүнд, таван хүнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.

Халдвар авсан 10 иргэнийг өнөөдөр “Тусгаарлах эмнэлэг”-рүү тээвэрлэнэ. Ховд аймгийн хэмжээнд коронавирусний халдварын батлагдсан тохиолдлоос 286 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Одоо Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 460, тусгаарлан ажиглах байранд 249, гэрийн тусгаарлалтад 214, гэрийн ажиглалтад 643 иргэн байна.  

 

Холбоотой мэдээ