2 хүний халдварын эх үүсвэр тодорхойгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-06-15 19:47:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнөөдөр үдээс хойш 10 хүн коронавирусний халдвар авсан нь батлагдав. Ийнхүү нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 87 боллоо.

Тохиолдлуудын 9 нь аймгийн төвд, 1 нь Ногооннуур суманд бүртгэгдсэн. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад халдвар илэрсэн иргэн болон Ногооннуур сумын тохиолдлын халдварын эх үүсвэр тодорхойгүй байгааг эх сурвалж хэлэв.

Харин халдвартай болох нь батлагдсан 5 хүн өмнө нь илэрсэн голомтуудын ойрын хавьтал байна.

Үлдсэн 2 хүн Улаанбаатар хотоос ирсэн бөгөөд нэг нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилтан ажээ. 

Холбоотой мэдээ