Коронавирусний халдвараар өвчлөгсдийн 354 нь бүрэн эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-06-16 13:18:14

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн байдлаар Говь-Алтай аймагт 253 хүнд түргэвчилсэн, 85 хүнд PCR шинжилгээ хийхэд 36 тохиолдол шинээр илэрч нийт тохиолдол 854 боллоо.  

Шинээр батлагдсан тохиолдлуудыг байршлаар нь авч үзвэл Есөнбулаг суманд 19, Дэлгэрт 5, Шаргад 1, Дарвид 3, Халиунд 2, Чандманьд 1, Цээл 4, Алтайн хүдэрт 1 бүртгэгдсэн байна. Бүртгэгдээд байгаа нийт тохиолдлын 354 нь бүрэн эдгэрсэн бол биеийн байдал нь хөнгөн 439, хүндэвтэр 74, хүнд 14, нэн хүнд 1 хүн байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. 

Халдварын тохиолдол цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул онцын шаардлагагүй бол гэртээ байх, гараа тогтмол угааж ариутгах, амны хаалт тогтмол шүүх, хүн хоорондын зайгаа барихыг Аймгийн онцгой комиссоос анхааруулав.


Холбоотой мэдээ