Элсэлтийн шалгалтын ирц 95.4 хувьтай гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-23 17:15:59

Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр Дорноговь аймгийн хэмжээнд нийт 739 шалгуулагч бүртгүүлснээс 705 хүүхэд шалгалт өгчээ.

Шалгалт монгол бичиг, монголын түүх, хими, физик, математик зэрэг 11 хичээлээр зургадугаар сарын 15-наас 19-нийг хүртэл дөрвөн өдрийн турш үргэлжилсэн юм.

Шалгалтын ирц 95.4 хувьтай байсан бөгөөд бүртгүүлсэн хэдий ч  34 хүн шалгалт өгөөгүй байна. 

Шалгалт өгсөн хүүхдүүд өөрийн оноогоо бүртгэлийн дугаар, нууц кодоо ашиглан долдугаар  сарын 01-нд  www.eec.mn вебсайт-аас үзэх боломжтой аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ