Сүхбаатар сум руу орох хөдөлгөөнийг хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-18 09:55:32

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан тус сумын Засаг дарга А/125 захирамжаараа дараах шийдвэрийг гаргасан байна.

Тодруулбал:

-Сүхбаатар сум руу орох хөдөлгөөнийг энэ сарын 18-ны 00:00 цагаас энэ  сарын 21-ний өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд эмнэлгийн 13"А" маягт, буяны ажил, шатахуун, хүнс тээврээс бусад тохиолдолд хязгаарлах.

-Хязгаарлалтын хугацаанд 18 градусаас дээш согтууруулах ундааг 12:00-18:00 цагийн хооронд худалдан борлуулах, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан үйлчлэх.

-Төрийн байгууллага, аж ахуй нэгжийн албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажлын байранд ажиллуулах зэрэг шийдвэрийг гаргалаа.

 

Холбоотой мэдээ