Технологи, инновацын бүтээгдэхүүний дэлгүүр нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи Мэдээллийн Технологийн Үндэсний Парктай хамтран "SciEnBiz" технологи, инновацын дэлгүүрийг МТҮП-ийн нэгдүгээр давхарт нээлээ.
Тус дэлгүүрт ШУА-ийн эрдэмтдийн шинэ ном, бүтээл, харьяа хүрээлэнгийн дэргэдэх гарааны компаниудын бүтээгдэхүүнээс гадна бүхий л судлаачдын массаар үйлдвэрлэлд нэвтэрч амжаагүй бүтээгдэхүүнийг худалдан борлуулах юм.
Өнөөдрийн байдлаар 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн лангуун дээр тавигдаад байна. Тухайлбал, хэрэглэгчдэд хэдийн танил болсон давирхайтай тос, тэмээний чөмөгтэй тос, цэцэг, ургамлын бордоо, эфирийн тос, талимон, Чонон хармагтай цай, барагшун, үсний тос, ванны давс, “Хуматон” малын тэжээлийн бэлдмэл, Санитавр зэрэг бүтээгдэхүүн худалдаж байна.