Буриадад халдварын тохиолдол 50-иар нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-06-18 19:23:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсад коронавируст халдварын тохиолдол өнгөрсөн хоногт 217 бүртгэгдэв.


Энэ нь өмнөх өдрүүдээс 50 шахам тохиолдлоор нэмэгджээ. Нийслэл Улаан-Үд хотод 76 хүн халдвар авсан нь өмнөх өдрүүдээс мөн өсөж, 25 тохиолдлоор нэмэгджээ. 


Эмнэлгээс 395 хүн эмчлэгдэн гарсан байна. Харин халдварын улмаас 7 хүн энджээ. Түр хугацаанд бүх их, дээд, дунд сургууль, театр, кинотеатр, худалдааны төвүүд дэх хүүхэд саатуулах цэгүүд болон гэрлэлтийн бүртгэл, хүүхдийн зуслангийн ажиллагааг зогсоосон хэвээр байна. Амны хаалт зүүх дэглэмийг тууштай баримтлахыг нийт иргэддээ анхааруулсаар байна. 

Тус улсад энэ жил болох "Алтаргана" наадам болон Улаан-Үд хотын 355 жилийн түүхт ойг тэмдэглэх талаар одоогоор хараахан шийдээгүй байна. 

Холбоотой мэдээ