Гутеррешийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр дахь удаагаа томилов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-06-19 10:02:10

НҮБ. /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблей баасан гарагт болсон хуралдаанаараа Антонио Гутеррешийг тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр дахь удаагаа томилов.


Холбогдох шийдвэрийг Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы дарга Волкан Бозкыр хуралдаан дээр зарласан байна.


Томилгоог зарласны дараа Бозкыр шийдвэрийг хүлээж байсан Гутеррешийг танхимд урьж, тэрбээр тангаргаа өргөсөн байна. Гутерреш Ерөнхий Ассемблейд хэлсэн үгэндээ ирэх таван жилд НҮБ хүнд суртлыг багасгаж, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, солилцоог сайжруулах замаар өөрчлөлтийг түргэтгэх шаардлагатай байгааг мэдэгдээд, ажлын шинэ арга барилаа үргэлжлүүлэн сайжруулахыг уриалжээ.


Гутерреш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшсэн цорын ганц нэр дэвшигч байсан юм. Өмнө нь түүнийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэмжсэн байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжтэй ганц удаа буюу 1950 онд санал зөрж байжээ.


Холбоотой мэдээ