Нийт тариалсан талбай өмнөх оны мөн үеийнхээс 1.7 хувиар багасжээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-06-22 10:50:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд нийт тариалсан талбай өмнөх оны мөн үеийнхээс 6.6 (1.7 хувь) мянган га-гаар багассан байна.


Ургамлын төрлөөр тариалсан талбайг авч үзвэл, техникийн ургамал 5 (23.6 хувь) мянган га, төмс 1.8 (13.6 хувь) мянга, таримал тэжээлийн ургамал 1.6 (17.3 хувь) мянга, хүнсний ногоо 1.3 (23.9 хувь) мянган га, бусад ургамал 0.4 (74.3 хувь) мянган га-гаар багасжээ.


Харин үр тарианы тариалсан талбай 3.6 (1.1 хувь) мянган га-гаар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Энэ оны зургадугаар сарын нэгний байдлаар 368.5 мянган га талбайд тариалалт хийснээс үр тариа 328.8 мянга, техникийн ургамал 16.0 мянга, төмс 11.6 мянга, таримал тэжээлийн ургамал 7.8 мянга, хүнсний ногоо 4.1 мянган га-д, бусад ургамал 0.1 мянган га-д тариалсан байв.

Холбоотой мэдээ