"Техник импорт", "Эрдэнэс сольюшинс" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-06-22 18:19:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 37 ХК-ийн 176,410,336.18 төгрөгийн үнийн дүнтэй 467,608 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 18 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Техник импорт" (TEX+14.96%) болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT+11.99%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Булган ундрага" (BUN-14.83%) болон "Ган хийц" ХК (GHC-12.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 51,632 нэгж эрхийг 11 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 276 үнэт цаасыг 27,600 доллараар арилжсан байна. ТOP-20 индекс 0.49 хувиар өсөж, 32415.04 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,694,391,600,258.76 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ