Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-23 17:10:36

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөө шөнө Сэлэнгэ аймгийн нутгийн хойд болон зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны 6 дугаар сарын 22-ны 20.00 цагаас 6 дугаар сарын 23-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд болон зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө ширүүснэ. Бусад хугацаанд баруун хойноос 5-10 м/сек. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө дуу цахилгаантай аадар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи борооны өмнө ширүүснэ. Бусад хугацаанд баруун хойноос 5-10 м/сек. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

Энэ сарын 24-28-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 24-нд өдөртөө зарим сумын нутгаар түр зуурын бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас 5-10 м/сек. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 

 

Холбоотой мэдээ