АНУ Афганистанд 650 орчим цэрэг үлдээнэ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-06-25 12:32:41

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын эрх баригчид цэргүүдийнхээ үндсэн хэсгийг Афганистанаас татсаны дараа 650 орчим цэрэг үлдээнэ гэж  The Associated Press (AP) албаны эх сурвалжаас эш татан мэдээлжээ.


Афганистанд үлдсэн цэргүүд дипломат ажилтнуудын аюулгүй байдлыг хангах аж. Түүнчлэн АНУ-ын хэдэн зуун цэрэг Туркийн хүчнийхэнд аюулгүй байдлыг хангахад туслах зорилгоор есдүгээр сар хүртэл Кабулын нисэх онгоцны буудалд үлдэж магадгүй байна. AP агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, энэ нь Туркийн удирдлага дор аюулгүй байдлыг хангах илүү албан ёсны ажиллагаа явуулах хүртэл түр зуурын арга хэмжээ байх аж.


АР агентлагийн мэдээлснээр, АНУ-ын болон олон улсын хүчний ихэнх хэсгийг долоодугаар сарын 4 гэхэд эсвэл үүнээс нэг их удалгүй Афганистанаас татна.


Афганистаны хил дээр нөхцөл байдал эрс хурцадсан үед АНУ цэргээ татаж байгаа юм. Бүс нутгийн аюулгүй байдлыг хангах хүчин чармайлтыг уялдуулах зорилгоор Узбекистан, Тажикистаны Ерөнхийлөгч нар утсаар ярьсан байна. Түүнчлэн Афганистанаас НАТО-гийн цэргүүд гарч байгаа үед бүс нутгийн нөхцөл байдалд онцгой анхаарах хэрэгтэй гэж ОХУ мэдэгджээ.


Холбоотой мэдээ