Сэтгүүл зүйн цахим хакатоны тэргүүн байрт EduPro багийн бүтээл шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-06-28 16:10:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Мэргэжлийн боловсрол ба хөдөлмөрийн зах зээл" дата сэтгүүл зүйн цахим хакатоны тэргүүн байрт EduPro багийн бүтээл шалгарлаа.

 

Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /ОУХАН/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран “Мэргэжлийн боловсрол ба хөдөлмөрийн зах зээл” сэдэвт дата сэтгүүл зүйн цахим хакатоныг амжилттай зохион байгуулж шилдгүүдийг тодрууллаа.

 

Цахим хакатонд 26 баг 100 орчим оролцогч оролцов. Эхний шатанд 26 багаас 10 нь шалгарч бүтээлээ хийсэн бөгөөд эхний 3 байр болон тусгай байрыг тус тус шалгаруулсан байна. Эхний байрт шалгарсан багуудад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа шагнал гардуулав.


Ташрамд дурдахад, хакатон нь богино хугацаанд үр дүнд хүрэх, шийдлийг олохын тулд анх зөвхөн программистууд дунд хийгдэж эхэлсэн бол одоо бүхий л салбарт буюу томоохон компаниуд шинэ бүтээгдэхүүн гаргахын тулд ихээр ашиглах болжээ. 


Цахим хакатонд шалгарсан багуудыг танилцуулбал:

 

I байр: EduPro

 

II байр: Data Labours

 

III байр: HomeDeus

 

Тусгай байр: Ирээдүй баг тус тус шалгарчээ. Багуудын бүтээлийг цувралаар олон нийтэд хүргэх юм байна.







Холбоотой мэдээ