Зүүнбүрэн сумын Онцгой комиссоос уриалга гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-29 11:17:30

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн 17 сумын 16-д нь халдварын тохиолдлууд бүртгэгдээд байна. Иймээс халдварын тохиолдол бүртгэгдээгүй байгаа Зүүнбүрэн сумын Онцгой комисоос нийт иргэдэдээ хандаж уриалга гаргасан байна.

Тухайлбал Зүүнбүрэнгийнхэн бид бүртгэгдсэн зургаан тохиолдлоо хурдан илрүүлж, иргэд ч халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталсны үндсэн дээр ногоон бүс рүү шилжсэн. Бидний хувьд хүнс ногоогоо тариалах, бүтээн байгуулалт хийх, өрх бүр хашаа хороогоо цэгцлэх, байгууллага аж ахуйн нэгжүүд өнгө нэмэх гээд хийх ажил их байгаа. Иймээс цар цахлын энэ үед улам хариуцлагаа нэмэгдүүлж, халдваргүй сумаа хэвээр байлгахад иргэн бүрийн оролцоо чухал байна.

Улс, аймаг, сумын Онцгой комиссын шийдвэрийг чанд мөрдөж, шаардлагагүй бол эрсдэлтэй бүс нутаг руу зорчихгүй байх. Мөн халдвар хамгааллын дэглэм журмыг маш сайн баримтлахыг та бүхнээсээ хүсч байна. Эрүүл Зүүнбүрэнгийн төлөө хамтдаа хичээцгээе гэжээ. 

Холбоотой мэдээ