Дархлаажуулалтад 12-15 насныхан идэвхтэй хамрагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-29 17:27:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар иргэдэд “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.


Өчигдөр буюу энэ сарын 28-нд иргэдээс  нийт 333 дуудлага иржээ. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 50 иргэн хандсанаас 18 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 32 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгчээ.

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 28-ны өдөр вакцины I тунд 5322, II тунд 1732, нийт 7054 иргэнийг дархлаажуулжээ. Үүнээс 115 жирэмсэн эх, 12-15 насны 3390, 16-17 насны 1008 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины эхний тун хийлгэсэн байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 994.186 иргэн I тунд, 877.379 иргэн II тунд хамрагдлаа. Мөн нийт 1768 (14.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 3390 (3.3 хувь), 16-17 насны 11699 (34.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байна.

Холбоотой мэдээ