Хандивын аянаар сумынхаа ЭМТ-ийг амьсгалын аппараттай болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-30 18:26:14

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Эрүүл мэндийн төв амьсгалын зургаан үйлдэлт аппараттай боллоо.

Сумынхан амьсгалын аппарат авах хандивын аян зарлаж, нутгийн иргэдээс 14 сая гаруй төгрөг цуглуулжээ. Тус хуримтлал дээр сумын Засаг дарга М.Мөнх-Эрдэнэ гэр бүлээсээ 15 сая гаруй төгрөгийг хандивлан 30 сая төгрөгийн үнэ бүхий олон үйлдэлт амьсгалын аппаратыг дагалдах хэрэгслийн хамт сумынхаа Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгч байгаа аж.

Холбоотой мэдээ