73 мянган саналын хуудас хэвлэгдэн иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-26 22:34:40

Хөвсгөл аймагт нийт сонгогчдын 90 хувьд 73 мянган саналын хуудас хэвлэгдэн иржээ. Тус аймаг УИХ-ын сонгуульд 3 тойргоор оролцох ба нийт 124000 иргэдийн 82793 сонгогч нэрсийн жагсаалтад бичигджээ.

Өмнөх 2 удаагийн сонгуулиас үзэхэд нийт сонгогчдын 80 орчим хувь нь сонгуульд оролцсон тоон үзүүлэлт байгаа учраас саналын хуудсыг 90 хувьд нь хангалттай гэж үзэж байгаа гэнэ. Саналын хуудас үндсэн сонгогч, шилжиж ирсэн сонгогч гэсэн 2 төрөл бөгөөд УИХ-ын сонгуульд ажиллахаар шилжин ирсэн сонгогч нар зөвхөн их хуралд нэр дэвшигчид саналаа өгөх ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 
 

Холбоотой мэдээ