Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг анхны хэлэлцүүлгээр батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-07-01 19:25:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолыг батлав.


Тогтоолд Төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн саналд үндэслэн Монгол Улсын  2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулан тусгасан байна. Төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас улсын хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх саналтай зорилт, арга хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэрийн талаар санал авч, шаардлагатай саналыг тусгасан гэв. “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-ний төсөл нь нийт 6 бүлэг, 23 зорилготой ба Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 300 төсөл тусгасан байна. Эдгээрийг хэрэгжүүлэхэд нийт 11.3 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатайгаас улсын төсвөөс 2.2 их наяд төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 162.3 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 2.7 их наяд төгрөг, түншлэлээр 6.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийх шаардлагатай аж.


УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооноос тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасныг чуулганд оролцсон гишүүдийн олонх дэмжиж батлав.

Холбоотой мэдээ