Эмнэлгийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд 900 гаруй сая төгрөг нэмж шийдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-07-01 23:36:11
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт "Ковид-19" халдварын улмаас өнөөдөр дахин нэг хүн эндэж долоо боллоо. Эмнэлэгт ачаалал нэмэгдэж, хүнд өвчтний тоо өсөх хандлагатай болсон тул Шуурхай штаб яаралтай хуралдаж, эмнэлгийн тоног төхөөрөмж, хүчилтөрөгчийн аппаратыг нэмэгдүүлэх зэрэгт шаардлагатай 900 гаруй сая төгрөгийг Онцгой комисст шилжүүлэх санал гаргалаа. Маргааш Засаг даргын зөвлөлийн хурлаар уг асуудлыг шийдвэрлэнэ.

Өнөөдрийн байдаар БОЭТ-д 15 хүнд зэрэг хүчилтөрөгчийн баллоноор хангах боломжтой байгаа ч үүний тоог нэмэх, цэнэглэх шаардлагатай байгаа юм. Мөн ӨЭМТ-ийг авто машинаар хангах, төрийн зарим байгууллагын автомашинуудыг эрүүл мэндийн байгууллагад ашиглуулахаар болж байна.

Өдөрт халдвар авсан хүний тоо 100-аас буурахгүй, 60-аас дээш насныхан хурдан хүндэрч,  эмнэлэг ачааллаа дийлэхгүйд хүрч, нас баралт нэмэгдэх хандлагатай болсныг мөн Шуурхай штабаас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ