Налайх дүүргийг агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулах хүсэлт гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-02 10:29:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайх дүүргийн ЗДТГ-аас нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд орох хүсэлт гаргажээ.


Учир нь тус дүүргийг 2021-2022 онд агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулахаар судалгаа хийхэд агаарын чанарыг тодорхойлох хэмжилтээр нэгдүгээр хороонд РМ2.5 тоосонцор хүлцэх хэмжээнээс 8.2 дахин их байв. Иймд  түүхий нүүрсний хэрэглээг багасгах шаардлагатай байгааг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр танилцууллаа.


Налайх дүүрэгт жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай сайжруулсан түлшний үйлдвэр ашиглалтад орсон. Одоогоор 256  хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллахад нэмж 800 гаруй хүн ажлын байраар хангах боломжтой аж.


Тус дүүргийн найман хороонд нийт 10295 өрх бий. Эдгээрийн 70 хувь буюу 7226 өрх гэр хороололд амьдардаг байна. 

Холбоотой мэдээ