"Оюутан цэрэг" хөтөлбөрт орон нутгийн оюутнуудыг хамруулна

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-06-27 11:45:59

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар БХЯ, ЗХЖШ хамтран "Оюутан-цэрэг" хөтөлбөрийг  2014 оноос амжилттай хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн хоёр жилд энэхүү хөтөлбөрт 1500 орчим оюутан хамарчээ. Тэгвэл энэ онд 1000 оюутныг хамруулахаас орон нутгийн их, дээд сургуулийн оюутнуудыг  багтаана. Тухайлбал, анх удаа орон нутагт Ховд, Дорнод, Говьсүмбэр аймагт хэрэгжүүлэх юм байна. Орон нутгийн их, дээд сургуулийн  оюутнууд ч  хээрийн бэлтгэлдээ гараад байна. Оюутан цэргүүдийн хээрийн бэлтгэлийн нээлт маргааш  БХИС-ийн Сургалтын төвд болно гэж ЗХЖШ-аас мэдээлж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ