Гадаадын 93 орноос 40 492 иргэн татан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-07-05 10:09:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 1 дүгээр сараас 2021 оны 7 дугаар сарын 4-нийг хүртэл хугацаанд нийт  93 орноос 40 492 иргэн эх орондоо иржээ.


Үүнээс 211  удаагийн тусгай нислэгээр 33 480, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 7012 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулжээ

Өнгөрсөн 6 дугаар  сард 18 удаагийн нислэгээр 3968 иргэнээ татан авсан бол энэ сард нийт 31 удаагийн нислэгээр 4900 орчим иргэнээ татан авахаар төлөвлөөд байна.

Холбоотой мэдээ