Нүүрс тээврийн машинуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-07-05 12:48:53

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулж буй нүүрс тээврийн ачилт, буулгалтын талбайнуудын багтаамж хэтэрч аж ахуйн нэгжүүд зориулалтын бус талбайд нүүрс буулгаснаас байгаль орчин сүйдэх нөхцөл бүрджээ.

Аймгийн төв тэр дундаа Сүмбэр сумын нэгдүгээр багийн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг ноцтой зөрчиж байгааг харгалзан 6 дугаар сарын 21-ний 20.00 цагаас хойш Говьсүмбэр аймагт нүүрс тээврийн машин орохыг түр хугацаанд хориглоод байсан юм.

Харин нүүрс тээврийн аж ахуйн нэгжүүд холбогдох хууль дүрмийг баримталж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, нөхөн сэргээлт хийх, ачилт буулгалтын стандартын шаардлага хангасан талбай, хашаа хийх, холбогдох гэрээ байгуулан ажиллаж эхэлснээр нүүрс тээврийн машинуудын үйл ажиллагааг долоо хоногийн өмнөөс эхлэн хэвээр үргэлжлүүлж эхэлсэн талаар албаныхан мэдээллээ.

Өнгөрөгч зургаадугаар сарын 22-ны байдлаар замын баруун талын пост дээр 150 гаруй том оврын машин цуглаад байсан юм.

Холбоотой мэдээ