Ойрын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн нутгаар 30 градусыг давж хална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-05 14:33:50

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар ойрын өдрүүдэд 30 градусыг давж хална хэмээн аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

2021 оны 7 дугаар сарын 4-ний 20 цагаас 7 дугаар сарын 5-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос 5-10 м/сек. Шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Сүхбаатар хот орчмоор солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/сек. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна. 7 дугаар сарын 6-10-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 8, 9-нд бүх сумын нутгаар бага зэргийн бороо орно. Салхи борооны өмнө баруунаас 8-13 м/сек. Шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. Агаарын температур 9-нд бага зэрэг сэрүүсч, шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус байна.

Холбоотой мэдээ