Улаанхүрээ баг Манхан сумандаа сарлагийн тоогоор тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-07-06 14:07:39

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Манхан суманд 600 орчим малчин өрхийн 266 мянган толгой мал бий.

Үүнээс Улаанхүрээ баг 32 мянган толгой малтай. Тус багт 94 өрх байгаагаас 70 гаруй нь мал маллаж, Сэнхэрийн гол дагуу нутаглаж байна.   

Улаанхүрээ багийн малчид таван хошуу мал сүргээ өсгөж үржүүлэхийн зэрэгцээ сарлаг малладаг бөгөөд одоогоор тус баг 150 гаруй сарлагтай болоод байна. Иймдээ ч Манхан сумандаа сарлагийн тоо толгойгоор тэргүүлж байгаа баг юм.   

Улаанхүрээ багийнхан энэ жил 11 мянга гаруй толгой төл мал хүлээн авч, бойжуулж байна.   

Холбоотой мэдээ