Энэ жил Орхон аймагт 928 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-07-08 14:02:51
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Гурван жилийн өмнө эхэлсэн сургуулийн барилга энэ онд ашиглалтад орно. Тодруулбал, 928 хүүхдийн суудалтай нэгдүгээр сургуулийн өргөтгөлийн барилгыг 2018 онд эхлүүлсэн ч зарим шалтгааны улмаас ажил нь удааширсан юм. Тэгвэл энэ жил ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.  

Тус сургууль нь 928 хүүхдийн суудалтай, 30 гаруй анги, танхимтай, урлаг, спортын заалтай юм. Эрдэнэт хотын ууган сургууль болох нэгдүгээр сургуульд дунджаар 2600 гаруй сурагч сурдаг бөгөөд хоёр ээлжээр хичээллэдэг. Харин шинээр барьж буй сургуульд 1-6 дугаар ангийнхан сурна. Тус сургуулийг улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа юм. 

Холбоотой мэдээ